2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа

1-1.jpg

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн салбар нэгжийн дарга нарын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Онцгой байдлын байгууллагаас 2023 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг сайжруулах”, “Штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх”, “Холбоо зарлан мэдээллийн чадавх, цахим ашиглалтыг сажйруулах” гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Иймд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг ханган, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албаны хэмжээнд өндөржүүлж ажиллахыг үүрэг болгон, ажлын амжилт хүслээ.

scroll to top