Хүйтний улиралд уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулагдлаа

Skype_Picture_2023_02_02T02_41_48_554Z.jpeg

“Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах журам”-ын дагуу хүйтний улиралд усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Бүрэнтогтох сумын Эрчим  багийн нутаг Дэлгэрмөрөн гол “Өндөр хясаа” гэдэг газар зохион байгууллаа.

Дадлага сургууль алба хаагчдын бэлтгэл бэлэн байдал, хөдөлмөр хамгааллын хувцас, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийг шалгах ажиллагаагаар эхэлж,  2х2 харьцаатай цооног гарган усчин аврагчдыг 10-20 минутын хугацаатай усны гүнд шумбалт хийлгэн нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх, хүйтэн орчинд биеэ дасгах, усны орон зайн мэдэгдэхүүнээ дээшлүүлж, мэргэжлийн ур чадвараа ахиулан харилцан туршлага солилцсон дадлага сургууль боллоо.

Аврах ажиллагааны арга техникийг эзэмших, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тус дадлага сургуулийг зохион байгуулж, тактикийн зөрчилгүй, усчин аврагчид уснаас аврах багаж хэрэгсэл дээр бие даан болон багаар ажиллах дадлага олгосон сургалт болсон юм.

scroll to top