Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөр, Онцгой байдлын газар хамтран Мөрөн сумын ерөнхий боловсролын 9 сургууль, Бүрэнтогтох, Төмөрбулаг сумдын “Өсвөрийн аврагч” бүлгийн 97 гишүүдийг чадваржуулах сургалтыг зохион байгууллаа.





Сургалтаар” Гал түймэр”, “Үер”, “Газар хөдлөлт”, “Анхны тусламж” сэдвүүдээр танхимын сургалтад хамрагдаж, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвараа дээшлүүллээ.






Өсвөрийн аврагч бүлгийн гишүүд сургуулийнхаа 1-5 дугаар сурагчдад дээрх сэдвүүдээр сургалт зохион байгуулан, өөрсдийн сурсан мэдлэгээ бусдад түгээх юм.
