Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг “S DAYAN” кофе шоптой хамтран гал унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.


“Гал түймэр”,”Байгууллагын галын аюулгүй байдал”, “Галын аюулгүй байдлын хууль”-ийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг зэрэг сэдвүүдээр танхимын сургалтаар эхэлж , тус обьектод гал гарсан үед хэрхэн ажиллах дадлага сургуулийг зохион байгуулав.

