МАХНЫ АГУУЛАХАД ГАРСАН ГАЛЫГ БҮРЭН УНТРААЛАА

Skype_Picture_2023_02_16T00_20_00_915Z.jpeg

Мөрөн сумын Мандал багт  Махны агуулах шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 15-ны өдрийн 23:33 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 27 дугаар  ангийн алба хаагчдыг очиход  15х7 метрийн хэмжээтэй агуулах /2 автомашин, 2тн үхрийн мах, 2тн хонины мах/ шатаж байсны, 2тн үхрийн мах, 2тн хонины махнуудыг гаргасан.

Алба хаагчид 23:41 цагт гал түймрийн тархалтыг зогсоон, 02.16-ны өдрийн 01:15 цагт бүрэн унтрааж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.

scroll to top