Онцгой байдлын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөртэй хамтран “БЭЛЭН БАЙ” сургалтын модуль хичээлээр сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны Засаг даргын тамгын газрын Гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ажилтан, эмч, Гал түймэр унтраах, аврах 27,46,69,73,76 дугаар ангийн алба хаагчид нийт 50 хүн хамрагдсан юм.

Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, эрхзүйн орчин, дагаж мөрдөх журам, заавар, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах аюулт үзэгдэл ослын 10 төрлийн хичээлийн сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл өгч, чадавхжуулсан юм. Мөн аймгийн Мал эмнэлэгийн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль, орчин аялал жуулчлалын газар, Улаан загалмайн дунд шатны хорооны сургагч багш, мэргэжилтэнгүүд чиглэлийн үйл ажиллагааны талаар сургалт мэдээллийг өглөө.




Сургалтын төгсгөлд ОБГ-ын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа О.Ганбат сум, орон нутгийн түвшинд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг сайжруулах, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг, чиглэл өгч, сургалтад хамрагдсан сургагч багш нарт “ГЭРЧИЛГЭЭ” гардууллаа.