ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛЖ АЖИЛЛАА

Skype_Picture_2023_03_06T06_55_42_954Z.jpeg

”Хөх сувд 2023″ олон улсын мөсний баяр “Ногоон дэлхийгээ хайрлая” уриан дор 21 дэх жилдээ гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр Онцгой байдлын газрын алба хаагчид 4 автомашин, 2 морин чарга, 2 морьтойгоор эрсдэл өндөр газруудад байнгын пост гарган, үйлчилгээ үзүүлж байгаа 38 амралтын бааз, иргэн аж ахуйн байгууллагын  гал түймрийн аюулгүй байдлыг үзэн, заавар зөвлөмж хүргэн, 10 төрлийн 700 ширхэг тараах материалыг тараасан.

 Мөсний баярын арга хэмжээг  үзэн сонирхсон АНУ, Япон, БНСУ, Вьетнам зэрэг найман орны 270 гаруй гаднын зочид төлөөлөгчид, нийт 20,000 гаруй аялагч, амрагчдын аюулгүй байдлыг ханган ажиллаа.

Мөн Цагааннуур суманд зохион байгуулагдаж байгаа “Цаа, цасны баяр”-ын арга хэмжээнд үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, аж ахуй нэгжийн галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, арга хэмжээг үзэн сонирхож байгаа иргэдэд аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргэн,цаат эргүүлээр ажиллаж байна. “Цаа, цасны баяр”-ын арга хэмжээ өнөөдөр өндөрлөнө.

scroll to top