СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО

Skype_Picture_2023_03_13T13_13_38_545Z.jpeg

Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг спортын цогцолбор тэмцээн энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.  Тэмцээнд Сагсан бөмбөг, Волейбол, Цэрэгжлийн буухиа, Үндэсний бөх, Шатар зэрэг 5 төрлөөр 300 гаруй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

Сагсан бөмбөгийн төрөлд:

Тэргүүн байранд Онцгой байдлын газрын эмэгтэй баг, Дэд байранд Онцгой байдлын газрын эрэгтэй баг

Волейболын төрөлд:

Тэргүүн байранд Онцгой байдлын газрын эрэгтэй баг, Гутгаар байранд Онцгой байдлын газрын эмэгтэй баг

Цэрэгжлийн буухиа тэмцээнд:

Тэргүүн байранд Онцгой байдлын газрын баг,

Үндэсний бөхийн тэмцээнд:

Тэргүүн байранд Онцгой байдлын газрын баг,

Шатарын тэмцээнд:

Онцгой байдлын газрын алба хаагчид тусгай байранд

шалгарч багийн нийт дүнгээр Тэргүүн байранд шалгарлаа. Волейболын эрэгтэй төрөлд Шилдэг довтлогчоор Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч дэд ахлагч Э.Нямбат шалгарсан байна.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

scroll to top