ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

336FAB15-AA8A-5F9D-DD2B-90E567633E15.jpeg

Өнөө шөнө Хөвсгөл аймгийн нийт нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна ‼️

Иймд:📌Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах⁉️

📌 Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах⁉️

📌Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих⁉️

📌Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх⁉️

📌Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх⁉️

📌Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.⁉️

scroll to top