ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

368126254_813950464064518_7221060323224494802_n.jpg

2023 оны 08 дугаар сарын 16-ны 20 цагаас 08 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хөвсгөл аймгийн нутгаар: Өдөртөө үүлшиж, зарим нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас 3-8 метр, зарим нутгаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна. Мөрөн хот орчмоор: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Сэрүүсэж, шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

📌Үерийн аюулаас урьдчилан сэргийлж гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

📌Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

📌Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

📌Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

scroll to top