АЛАГ-ЭРДЭНЭ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБ”-ЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Skype_Picture_2023_10_16T07_11_24_664Z.jpeg

Онцгой байдлын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гамшгаас хамгаалах “Команд штабын сургууль”-ийг  Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ГХУХБ хошууч С.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Алаг-Эрдэнэ суманд 2023 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 “Команд штабын сургууль”-иар тус сумын Засаг дарга, Онцгой комиссын бүрэлдэхүүн болон ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, хуулийн этгээдийн 32 удирдах албан тушаалтан, 97 албан хаагчид танхимын сургалтыг зохион байгуулж, өгөгдсөн цагийн байдал дээр штабын бүрэлдэхүүн ажиллаж, удирдах бүрэлдэхүүн 5 цэгт  бие бялдарын сорил гүйцэтгэлээ.

 Энэ удаагийн сургалтыг “Ослын үеийн удирдлагын систем”-ийг сумын түвшинд буулгаж зохион байгуулсанаараа онцлог болсон юм.

scroll to top