АНХААРУУЛГА МЭДЭЭЛЭЛ

mos-tsomroh.jpg

11 дүгээр сарын 11-ний өдрийн Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүдэд гол захлаж хөлдөн мөсөн захтай болох, өтгөн зайр урсах, гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болох зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээд байна.

 Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:

Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан маш нимгэн 5 см байна. Нийт уртын дагууд гол хадаалаагүй байна.

Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 5 см орчим байна.

Бэлтэс голын усны түвшин Баянзүрх сумын төв орчимд гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 10 см байгаа нь энэ үеийн дунджаас 20 см-ээр бага байна.

Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд мөсөн захтай байна.

Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 10 см байгаа нь энэ үеийн дунджаас 10 см-ээр бага байна.

Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал явах болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй, нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.

scroll to top