ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БҮРТГЭГДСЭН ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ

Skype_Picture_2023_11_27T03_39_53_855Z.jpeg

Хөвсгөл аймгийн хэмжээнд:

  • Гал түймрийн мэдээлэл-2
  • Гал түймрийн дуудлага-1
  • Газар хөдлөлтийн мэдээлэл-
  • Эрлийн ажиллагааны дуудлага-1   тус тус бүртгэгдлээ.

Дуудлага мэдээллийг тодруулбал:

Гал түймрийн дуудлага, мэдээлэл

  • Түнэл сумын Алтгана багийн  “Алтганы ам” /аймгийн төвөөс хойд зүгт 72 км-т, сумын төвөөс хойд зүгт 26 км-т/ гэдэг газар хаваржааны 3 хашаа, 9 тонн өвсний хамт 2023.11.20-ны өдрийн 23:00 цагийн үед бүрэн шатсан
  • Мөрөн сумын Эрчим багт 2023.11.23-ны өдрийн 05:55 цагт  5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан. Галд 3 иргэн түлэгдэж гэмтсэнийг Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.
  • Ренчинлхүмбэ сумын Зөөлөн баг   /Аймгийн төвөөс хойд зүгт 243 км, сумын төв/-д 2023.11.26-ны өдрийн 11:00 цагийн үед Ахмадын байр байр болох  12х8 метрийн хэмжээтэй 2 давхар дүнзэн байранд гал гарч бүрэн шатсан.

Газар хөдлөлт

  • 2023 оны 11 дүгээр сарын 24-ний 00:18:11 секундэд Ханх сумын Хороо багийн нутаг “Оёг” гэдэг газрын ойролцоо  Хөвсгөл нуурын усан дотор 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж Ханх сумын иргэд мэдээлсэн.

Эрэн хайх, аврах ажиллагаа

  • Мөрөн сумын Наран багийн иргэн Ч.Ч 2023.11.23-ны өдрийн 20:00 цагийн үед Мөрөн сумаас Цэцэрлэг сум руу хөдөлгөөн үйлдэж яваад 24-ний өдөр сураггүй алга болсон. Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай, хэсгийн цагдаа, мэргэжлийн ангийн 3 алба хаагч, ар гэрийн 6 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг  эхлүүлсэн. 2023.11.25-ны өдөр дээрх иргэнийг эсэн мэнд олсон.
scroll to top