Алба хаагчид Түнэл суманд ажиллалаа

Skype_Picture_2024_02_07T06_47_19_345Z.jpeg

            Онцгой байдлын газрын дарга, Түнэл сумын Засаг даргын баталсан нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Түнэл суманд ажиллалаа.

Тус арга хэмжээний хүрээнд Түнэл сумын засаг даргын тамгын газрын 12 ажилтан, Аж, ахуй нэгж байгууллагын дарга эрхлэгч нарт Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн иргэн аж ахуйн нэгжийн эрх, үүрэг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ,  ерөнхий боловсролын сургуулийн 6-11 дүгээр ангийн 292, сургуулийн дотуур байрны 50 хүүхдэд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн үед авах арга хэмжээ, байршил тогтоогч 3 үгт хаяг гар утасны апп-ын танилцуулга гэсэн  сэдвийн хүрээнд танхимын сургалтыг зохион байгууллаа.

Мөн гэр хорооллын 230 айл өрхөд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, ззаавар зөвлөмжийг хүргэн, 468 иргэнд 10 төрлийн 450 ширхэг тараах материал, санамжийг тараан ажиллалаа.

   Үзлэг шалгалтаар Цахилгааны утас гэмтэлтэй, пийшин зуух яндангийн аюулгүй байдал хангагдаагүй,  бага насны хүүхдийн хараа хяналтгүй орхисон,  2 өөр төрлийн голчтой цахилгааны утсыг хооронд нь холбосон, разетик, унтраалга, уртасгагч гэмтэлтэй, хэт ачаалал үүсгэсэн зэрэг 271 зөрчлийг илрүүлж, газар дээр нь арилгуулах боломжтой  зөрчлүүдийг арилгуулж, хугацаатай үүрэг өгч ажилласан байна.

scroll to top